horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Явган зорчигчийг мөргөөд, зугтжээ

post-img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хар өнгийн машин хүн мөргөөд зугтаачихлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 4-нд бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч явган зорчигчийг мөргөж, осол гаргаад, хэргийн газрыг орхин зугтсан аж. Тус хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 27.10-т “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар зорчих эрхийг нь хязгаарлана” гэж заасан. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлж, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллага зөвлөлөө.

0/1000