Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Шинэ жил тэмдэглэх томоохон газруудын баасан, бямбын захиалга дүүрчээ
- 2025/12/08

- -3 цаг -55 минутын өмнө

- 2 мин уншина

Шинэ жилийн баяр ойртож, байгууллага, албан газрын хамт олон баярын үдэшлэгээ хаана, ямар үнээр тэмдэглэх вэ гэсэн асуулт хамгийн халуун сэдэв болдог. Бид нийслэлийн хүрээнд Шинэ жилийн баяр тэмдэглэх томоохон зочид буудал, ресторануудын багц цэс, танхимын багтаамж, үнийн мэдээллийг нэгтгэн уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

Шинэ жил тэмдэглэх газруудад нэг хүний багц 230–400 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

12 дугаар сар дөнгөж эхэлж буй энэ үед ихэнх газрын захиалга аль хэдийнэ дүүрчээ. Харин өнгөрсөн жил нэг хүний багцын үнэ дунджаар 200 мянган төгрөг байсан бол энэ удаа 10-30 мянган төгрөгөөр нэмэгджээ.

УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ “30-600 хүний багтаамжтай 3 танхимдаа захиалга авч байна. Нэг хүний 240-400 мянган төгрөгийн үнэтэй багц цэс гаргажээ. Хамгийн их эрэлттэй байдаг баасан, бямба гаргийн захиалга дүүрсэн байгаа. Харин даваа, лхагва, пүрэв гарагт захиалга авч байна” гэв.

Гранд Хилл Зочид Буудал 50-450 хүний багтаамжтай гурван зааландаа нэг хүний 225-279 мянган төгрөгийн үнэтэй цэс санал болгов. Мөн адил баасан, бямба гаргийн захиалга дууссан гэнэ.

ЧИНГИС ХААН ЗОЧИД БУУДАЛ: Хоёр танхимдаа 150-350 хүн хүлээн авах багтаамжтай. 12 дугаар сарын баасан, бямба гаргийн захиалга дүүрч, ихэвчлэн даваа, мягмар гараг үлдсэн байна. Нэг хүний багц цэс 236.000, 266.000, 320.000 төгрөгийн үнэтэй байна.

Крокус эвэнт холл  400-1200 хүн хүлээн авах боломжтой. Нэг хүний багц цэс 205-265 мянган төгрөгийн үнэтэй байна.

JUULCHIN BALLROOM: 50-400 хүн хүлээн авах 3 танхимдаа 12 сарын зарим өдрүүдэд 20 хувийн хөнгөлөлт үзүүлжээ. Нэг хүний багц цэс 229-349 мянган төгрөг.

Pестораны хоолны цэс

Үндсэн хоол – Үхэр, тахиа, загасны махан стейк (сонголтоор)

Нэмэлт – Десерт амттан, салад заавал багтах баярын зууш

Уух зүйлс – Ус, ундаа, шар айраг

Угталтын дарс

Оргилуун дарс

Үнийн ялгаа нь голчлон сонгосон хоол, танхимын чимэглэл, нэмэлт үйлчилгээ зэрэг хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байгаа аж. Ихэнх том буудлуудын 12-р сарын бүх баасан, бямба гаргийн захиалга дүүрчээ. Одоо долоо хоногийн дунд өдрүүдэд тэмдэглэх баярын захиалга хүлээж авах нь.

- Шинэ
- Хандалттай