Төрийн ордон буцаад эл хуль болж гишүүд баасан гарагт хагас ажилладаг хуваарьт шилжжээ. 76 гишүүнтэй парламентын үед баасан гараг бүтэн өдөржин чуулган хуралдах хуваарьтай байсан бөгөөд УИХ-ын ачаалал ихтэй өдрүүдийн нэг байсан юм. Харин 126 гишүүнтэй парламент байгуулагдсан цагаас эхлээд баасан гарагийн үдээс өмнө чуулган 2-3 цаг хуралдсан болоод үдээс хойш гишүүд төрийн ордныг орхин гардаг бичигдээгүй дэгтэй болсон гэхэд хилсдэхгүй. Харин улс төр бужигнасан буюу албан тушаал эрх мэдлийн төлөөх “зодоонтой” үед парламентын гишүүд цаг харгалзахгүй өдөр шөнөгүй парламентын ордон бужигнаж байсан билээ. Харин эрх баригч нам эвтэй байх үед их хурлын гишүүд хууль батлах ажилд төдий л ач холбогдол өгөхгүй байгааг ажиглаж болохоор байна. Өчигдөр гэхэд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй 126 гишүүнээс 5 гишүүн чөлөө авсан бол 10 гишүүн эмнэлгийн чөлөөтэй, 31 гишүүн томилолттой байсан юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. Алтанцэцэг“Зодоонгүй” үедээ УИХ баасан гарагт тал ажилладаг
- 2025/12/05
- •
- 3 цаг 41 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
