horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дэмчогийн хийдэд аялал жуулчлалын мэдээллийн төв барьж дууслаа

post-img

Өмнөговь аймаг аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор байгалийн үзэсгэлэнт, түүхэн, соёлын дурсгалт газруудаа дэд бүтцийн сүлжээнд холбож, аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулж байна. Ханбогд суманд орших Дэмчогийн хийдийг энэ жил хатуу хучилттай авто зам, төвийн эрчим хүчний системд холбосон юм. Үүний зэрэгцээ хийдийн барилгыг засаж, аялал жуулчлалын мэдээллийн төв барьж дууслаа.

Баянзаг, Дэмчогийн хийд, Алгуу-Улаан цав зэрэг үзэсгэлэнт газрын аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, дээрх газруудыг аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх юм байна.

0/1000