Улсын хэмжээнд 2023-2025 оны 11 дүгээр сарын 25 хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад, мөс цөмөрч, усанд живсэн 60 удаагийн дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Үүний дийлэнх нь Улаанбаатар хот, Хөвсгөл, Ховд, Завхан, Увс аймагт байв. Эдгээр нутгийн иргэд Хөвсгөл нуур, Туул, Орхон голд зонхилон осолджээ. Мөс цөмөрсөн осол 1-4, хоёр, 11, 12 дугаар сард гарчээ.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг ОБЕГ уриаллаа.

