Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр “Их Монгол Улсынхаа гал голомтыг сахин суугаа ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэддээ, дэлхий даяар тархан суугаа элэг нэгт Монголчууддаа ардчилал, эрх чөлөөг хайрлан хамгаалагч Ардчилсан Намын гишүүд дэмжигчдэдээ хаалттай нийгмийн ханыг нураан дарангуйллыг эцэслэж үндэсний эрх чөлөөний галыг бадраасан Ардчилсан хувьсгал, ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн баярын мэндийг хүргэе!

Ардчилсан нам бол иргэний болоод эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэдэг мөн үндэсний түүх өв соёлоо дээдлэн түгээхийг зорьдог улс төрийн хүчин юм” гэж онцлов.

