horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Мандал-Овоо сумын төв засмал замтай боллоо

post-img

“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймаг бүх сумаа хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Мандал-Овоо сумын төвд 1.5 км хатуу хучилттай авто зам тавилаа. Уг замыг “Баянцогт зам” ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулав.

Хатуу хучилттай авто зам нь иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг хангаж, сумын доторх хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.

0/1000