Өнөөдөр Оюутолгойн сонсгол албан ёсоор эхлээд байна. Оюутолгойн Хянан шалгах түр хороо 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Үүнээс хойш таван сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хүрээнд хянан шалгах үйл ажиллагааг 12 удаа байнгын хороо шиг хуралдаж хийсэн гэдэг. Хянан шалгах түр хороог хуулийн хугацаанд зургаан сараар байгуулдаг. Энэ хугацаандаа амжиж түр хороо сонсгол зохион байгуулах ёстой. Энэ дагуу Оюутолгойн сонсгол 300 гэрч дуудаж албан ёсоор эхлээд байна. Гэрчүүдэд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар гээд төрийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн олон эрхмүүд уригдаад байгаа юм. Өнөөдрийн хуралд Сангийн сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт ирсэн байна.
Түр хорооны хурал Оюутолгойн үйл ажиллагааг танилцуулах шинжээчийн илтгэлээр үргэлжилж байна.


