Улиастайн уулзвараас Налайх хүртэлх автозамыг байгуулснаас хойш олон удаагийн зам тээврийн осол гарсан. Тухайн автозам нь анхнаасаа 4 байршилд гүүрэн гарцтай байхаар зурагт төсөлд тусгагдсан. Гэвч төсөв хүрээгүй гэх шалтгаанаар тухайн гүүрэн байгууламжуудыг барьж чадаагүй. Үүнээс улбаалж тухайн автозамд хоёр том хүн амиа алдаж, гурван хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бий. Хамгийн сүүлд 12 настай хүү Баянзүрхийн товчоо орчимд гарцаар гарч явахдаа автомашинд дайруулсны улмаас хүнд гэмтсэн. Энэ явдлаас хойш Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэд Замын хөгжлийн газарт хандаж, уулзалт хийсний үндсэнд Баянзүрхийн товчоо, Ногоон зоорь,Ургах наран хороолол, Эмийн ургамал гэх мэт байршилд 2 орчим тэрбум төгрөгөөр гэрлэн дохио суурилуулаад буй. Мөн хүүхдүүд ихээр зам тээврийн осолд өртдөг 126-р сургуулийн урд автозамд хоёр байршилд хурд сааруулагч хийсэн юм. Тэгвэл 2026 оны төсөвт тус сургуулийн урд мөн эмийн ургамал орчимд гүүрэн гарц хийхээр 5 тэрбум төгрөгийг баталжээ. Одоогоор зураг төслийн ажил хийгдэж байгаа юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
12 настай хүү дайруулсан Баянзүрхийн товчоо орчмын автозамд гүүрэн гарц барих төсвийг баталжээ
- 2025/12/08
- •
- 1 цаг 4 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
