Улсын төсвийн хөрөнгөөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургууль 320 суудалтай өргөтгөл, спорт заалтай боллоо. Барилга, байгууламжийг хүлээн авах улсын комисс 12 дугаар сарын 8-нд уг барилгыг шалгаж, ашиглалтад хүлээн авав.
Уг барилгын зураг төслийг “Эрхэс констракшн” ХХК боловсруулж, “Энх бизнес өгөөмж” ХХК уг зургийн дагуу барьжээ.


