horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Уранбаяр “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

post-img

Япон улсын Токио хотод болсон “Их дуулга” ангиллын сүүлчийн цуврал тэмцээнээс Монголын бөхчүүд 1 хүрэл медаль хүртлээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан эл тэмцээнд 41 улсын 300 гаруй тамирчин өрсөлдөв. Манай улсаас 11 жинд 16 тамирчин зодоглож, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Уранбаяр хүрэл медалийн эзэн боллоо. Тэр “В” хэсгийг тэргүүлэн барилдахдаа эхний тойрогт гоц мөргөж, Бахрейны Мухамед Алоевыг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Шүсүкэ Үчимүрад ялагдав. Ингээд дагах барилдаанд АНУ-ын бөх Жак Ёнизукаг, хүрэл медалийн төлөө Японы бөх Юүдай Танакаг вазари үнэлгээгээр яллаа.

Токиогийн “Их дуулга”-д оролцсон 41 улсаас 11 нь медаль хүртсэн байна. Багийн дүнгээр Япон улс түрүүлж, ОХУ, БНСУ, Гүрж, Португал эхний 5 байрыг эзэлжээ. Манай улс 1 хүрэл медаль, 5 шагналт байртайгаар 8 дугаарт эрэмбэлэгдэв.

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг энэ оны ДАШТ, Азийн АШТ, Их дуулга, гранпри тэмцээнийг 10 алт, 7 мөнгө, 22 хүрэл медальтайгаар үдэж байна.

0/1000