horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

МАН-ын бүлэг томуу, томуу төст өвчний асуудлаар хуралджээ

post-img

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа. Өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг тодотгосон байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээс хүргэжээ.

  • Улсын хэмжээнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийслэлд өвчлөл буурч байгаа нь сурагчдыг цахимд шилжүүлж, амны хаалтын хэрэглээ нэмэгдсэн, 5 хүртэлх насны хүүхдийг томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд гэрээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн, сургалт, сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой.
  • Томуугийн үзлэгийн хэсгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулахаар үлгэрчилсэн зааврыг гаргасан. Үзлэг энэ 7 хоногоос эхлэх юм байна. Ингэснээр үзлэгийн хүлээлгийн цагийг бууруулах, хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах, халдварыг бусад эмчлүүлэгсдэд тараахгүй байх ач холбогдолтой гэжээ.

Мөн Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа гэнэ.

0/1000