horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

АН-ын бүлэг 2 асуудал хэлэлцжээ

post-img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийнхөөрөө хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон байна. Танилцуулга мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулж гишүүдийн асуултад хариуллаа. Гишүүдийн зүгээс ТАЗ бол нэг намын бүтцийн байгууллага шиг ажилласаар ирснийг онцолж, МАН-ын даргын албан бичгийг үндэслээд томилгоо хийж болохгүйг сануулсан юм.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийн байдлыг судлан үзэх, тухайн хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан Ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ.

0/1000