Ховд аймгийн цэцэрлэгүүд Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс 7 хоног үүдээ барилаа. Тус аймгийн бүх сумын цэцэрлэгүүд 12 дугаар сарын 8-12-ныг дуустал үйл ажиллагаагаа түр зогсоож, 12 дугаар сарын 15-наас хүүхдүүдээ хүлээж авна.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй эцэг, эхэд цалинтай чөлөө олгохоор болов. Эцэг, эх хоёул төрийн албанд ажилладаг бол нэгэнд нь цалинтай чөлөө өгөх аж.
Үүний зэрэгцээ 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг өвлийн амралт эхэлтэл цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Дунд, ахлах ангийн сурагчдын хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Гэхдээ сургуульд нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ.

