horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ж.Энхбаяр: Евразийн хэлэлцээрийг бид түр гэрээний зарчмаар 3 жилийн хугацаатай байгуулна

post-img

МАН-ын бүлэг өнөөдөр 2 асуудлаар хуралдсаны нэг нь томуугийн нөхцөл байдал байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн бас нэг гол асуудал нь Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл байсан юм. Эрх баригч намын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Түүний мэдээлж байгаагаар МАН Евразийн худалдааны хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Гэхдээ туршилтын хугацаагаар буюу 3 жилийн түр гэрээ байгуулах аж. Эрх баригч намын бүлгийн зүгээс өмнө яригдаж байсан 367 нэрийн бүтээгдэхүүнийг 200 сая хүний зах зээлд гаргах бололцоог гаргах боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байна. Евразийн хэлэлцээрийг дэмжих нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт нийцнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

0/1000