ЦУОШГ-аас ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Тодруулбал,
Арванхоёрдугаар сарын 11 буюу пүрэв гарагаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Нутгийн баруун өмнөд хэсэг болон нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, хөдөлмөрчид, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Улаанбаатар хот орчмоор,
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 09, 12-нд ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, арванхоёрдугаар сарын 09, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8 -13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -27..-32 градус, бусад хэсгээр -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

