horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Урлаг, спортын салбарт “өршөөлгүй” байх ёс зүйн хэмжүүр үйлчилж байж нийгэм соёлжих юм биш үү?

post-img

БНСУ-ын алдартай жүжигчин Чо Жин Вуны асуудал сошиал орчинд анхаарал татаж байна. Тэрээр өсвөр насанд байхдаа гэмт хэрэгт холбогдож, насанд хүрээгүйчүүдийн хорих ангид ял эдэлж байсан тухай мэдээлэл цахим орчинд тархсантай холбоотойгоор Чо Жин Вун жүжигчний ажлаа орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, олон нийтээс уучлал хүссэн юм. Түүнийг дуу оруулдаг баримтат киноноос нь чөлөөлж байгаагаа ч БНСУ-ын SBS телевиз мэдэгдсэн байна. Чо Жин Вуны хүүхэд байхдаа хохироосон иргэдээс түүний ажилладаг агентлаг уучлал хүсжээ.

Өмнөд Солонгос аливаа гэмт хэрэг, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нийтээрээ тууштай тэмцэж байгаа энэ мэт түүх олон бий. Дэлхийд солонгос соёлын довтолгоо хүчтэй байхын хэрээр тус улсын соёлын салбарын шалгуур, стандарт бас өндөр бөгөөд хатуу дэгтэйг бид хамтдаа ажиглаж байна. Харин монголчууд бид соёл, урлагийн оддод солонгосчууд шиг стандарт, ёс зүй тавьж чадаж байгаа бил үү?

Гэмт хэрэгт холбогдож, хар тамхи хэрэглэсэн нь батлагдсан, ял эдэлсэн олон монгол дуучин ард түмний хайр хүндэтгэлийг даагаагүйнхээ төлөө уучлал гуйж байсан жишээ ч байхгүй нь харамсалтай. Загасны гэмээр богинохон ой санамжтай монголчууд гэмт хэрэгт холбогдож, мансууруулах бодис хэрэглэсэн алдартнуудаа хэсэг муулаад, удалгүй мартаж, тайзан дээрээ ахин залсаар яваа жишээ бишгүй олон байна. Зарим тохиолдолд “Алдаа л биз” хэмээн өршөөж уучилдаг уужим сэтгэл ч Монголын ард түмэнд бий.

Гэтэл урлаг, соёл, спортын салбарынхан олон нийтийн анхаарлын төвд амьдардаг. Хүүхэд, залуус тэднийг даган дуурайдаг бичигдээгүй хуультай. Тэгвэл энэ өндөр үүрэг хариуцлагыг соёл, спорт, урлагийнхан маань өөртөө хүлээснээ ухаж ойлгож байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Дээр дурдсанчлан БНСУ-ын кино урлагийн од Чо Жин Вун хүүхэд насандаа хийсэн гэмт хэргийнхээ төлөө тухайн үедээ хариуцлага хүлээсэн ч өдгөө 30 жилийн дараа эл хэргээсээ болж ахин хариуцлага хүлээн, кино урлагаас нэрээ татлаа. Гэтэл Монголын кино урлагийн залуу үеийн төлөөлөл болсон 3 залуу бүсгүй оюутан байхдаа бусдад гаргасан дээрэлхэлтийнхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээсэн зүйл огт байхгүй. Магадгүй хэн нэгэнд дээрэлхүүлж явсан хүндхэн дурсамжаа тэр бүр олны өмнө дэлгэж, ахин шархлах хүсэл шүгэл үлээгчид байгаагүй учраас гомдол гаргаагүй биз. Залуу жүжигчдийн хийсэн хэргийг хууль хяналтын байгууллага “Нотлогдоогүй бөгөөд хэн нэгэн гомдол гаргаагүй” гэсэн үндэслэлээр хаасан гэдэг.

Харин БНСУ-д шал өөр зарчим, ёс зүй үйлчилж байгааг бид тус улсын жүжигчин Чо Жин Вуны жишээнээс ажиглаж болохоор байна. Магадгүй урлаг соёлын оддыг өнгөрсөнд хүлээсэн хариуцлага дээр нь нэмж яллана гэдэг нэг талаар шударга бус ч энэ нь спорт, урлагийн салбарт хөл тавьж байгаа залуу үед ухамсартай, үлгэр дууриалалтай амьдрах өндөр босго угтаж байгааг ойлгуулах том хөшүүрэг болно гэдгийг мартаж болохгүй.

БНСУ-д хүлээн зөвшөөрөгддөггүй ч Монголд болдог, бүх нийтээрээ сонссон хэр нь мартагдсан өөр нэг түүхийг сийрүүлэхэд дуучин И.Мишээлийг ая зохиогч Б.Чинбат, эхнэр Ц.Сарнайн хамт бүтэн 8 жил дарамтандаа байлгаж, хөдөлмөрийн мөлжлөг хийж байсан тухай мэдээлэл. Б.Чинбат, Ц.Сарнай нар энэ талаар албан ёсоор тайлбар тавьж, И.Мишээлээс уучлал хүсээгүй.

Цагдаагийн байгууллага ч “Дуучин И.Мишээл албан ёсоор гомдол гаргаагүй учраас хэрэг үүсгэж шалгаагүй” хэмээн тайлбарласан нь бий. Нийтээрээ дуучин бүсгүйг өрөвдөөд, харин Б.Чинбат, Ц.Сарнай нарын тухай 2 өдөр шуугиад л намжсан. Өдгөө тэдний хэн хэн нь уран бүтээлээ туурвисаар явна.

Урлаг, спорт, соёлын салбартаа ач холбогдол хэрхэн өгч, ёс зүйн өндөр шат хэр өндөр босгоно, тэр нь тухайн улс орны нийт ард иргэдийн соёлын төлөвшилд тодорхой хэмжээгээр нөлөөтэй болохыг бид БНСУ-ын жишээн дээрээс харсаар байна.

Яг үүн шиг бид олны өмнө гарч байгаа алдартнууддаа тавих ёсзүйн шалгуураа чангаруулж байж нийтээрээ дагаж мөрдөх ёсзүйн хэм хэмжүүрээ өсгөх биш гэж үү?

0/1000