horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Угаарын хийд хордсон 71 хүн эмнэлгийн тусламж авчээ

post-img

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 11-р сарын 25-наас 12-р сарын 8-ны хоорондох угаарын хийтэй холбоотой дуудлагыг өнөөдөр танилцууллаа. Энэ хугацаанд угаарын хийд хордсон 71 хүн эмнэлгийн тусламж авчээ. Сайн мэдээ гэвэл хүн нас бараагүй байна. Угаартсан хүмүүсийн 21%-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Угаартсан хүмүүсийг харьяаллаар нь танилцуулъя.

  • Сонгинохайрхан дүүрэгт 22
  • Баянзүрх дүүрэгт 11
  • Сүхбаатар дүүрэгт 7
  • Чингэлтэй дүүрэгт 8
  • Хан-Уул дүүрэгт 11
  • Баянгол дүүрэгт 0
  • Налайх дүүрэгт 2
  • Баян-Өлгий аймагт 10
0/1000