“Шунхлай” ХХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгож буй “ШУНХЛАЙ-3” бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ, “Шунхлай” ХХК гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Голомт капитал ҮЦК” ХХК гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Тус компани өмнө нь хоёр удаагийн нийт 130 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гарган татаж байсан бөгөөд энэ удаад 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500,000 ширхэг, нийт 50 тэрбум төгрөгийн бондыг 12 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэйгээр олон нийтэд санал болгож байгаа аж.


