Польш улсынВаршавын их сургуулийн Ази, Африкийн факультетээс хоёр жил тутам зохион байгуулдаг Олон улсын Монгол судлалын “Монгол улс ба монголчууд: Өнгөрсөн ба өнөө үе” тавдугаар их хурал үргэлжилж байна. Варшавын их сургуулийн Ази, Африкийн соёлын салбар, Польш дахь Монгол Улсын ЭСЯ, МУИС хамтран зохион байгуулж буй угхуралд Франц, Австри, Унгар, ХБНГУ, Их Британи, Монгол, БНХАУ, БНЧУ, Брюселл, Эстон зэрэг 10 гаруй улсын 70 орчим судлаач оролцож байна. Тус хурлын үндсэн илтгэлийг өчигдөр Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун, эрдэм шинжилгээний ажилтан Г.Уранбаяр нар биечлэн, доктор М.Нямбат цахимаар хэлэлцүүлэв.
Академич С.Чулуун Польш улсын Краков хотын Ур чадварын болон ШУА-ийн архивт хадгалагдаж буй XVII зууны тод үсгийн ховор захидлуудын тухай, өмнө нь судалгааны эргэлтэд ороогүй Галдан бошгот хааны Оросын хаанд бичсэн захидлуудыг судалгааны эргэлтэд оруулж танилцуулахын зэрэгцээ Оросын архивын баримтуудтай харьцуулсан судалгаагаа анх удаагаа танилцууллаа.
Мөн тус музейн судлаач Г.Уранбаяр Монголын Эзэнт Гүрэний үеийн монгол хатдын нэр төр, эрхэмсэг оршихуйн тухай илтгэлийг хэлэлцүүлэв.
Энэ үеэр Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун Польш дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарийн хамт Польшийн Түүхийн музейн удирдлагатай уулзаж, “Чингис хаан” үзэсгэлэнг 2027 онд Варшав хотод гаргах асуудлыг ярилцаж, Ази, Африкийн музейн захирлуудтай албан уулзалт хийлээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Галдан бошгот хааны Оросын хаанд бичсэн захидлуудыг судалгааны эргэлтэд орууллаа
- 2025/12/09
- •
- 33 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
