“One Championship” холбооны бантам жингийн аварга, холимог тулаанч Б.Энх-Оргил өчигдөр /2025.12.08/ эх орондоо ирсэн. Энэ үеэр Б.Энх-Оргилын ээж Ж.Алтанцэцэг сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
“Хүүгээ тэмцээнд нь явахад сүүгээ өргөөд үдсэн дээ. Аав нь тэнгэрээс хараад хүүгээрээ бахархаж байгаа байх. Хүүгийнхээ тулааныг сэтгэл догдлон үзсэн. Бараг л өөрөө тулалдаж байгаа юм шиг л биеэ чангалаад, амандаа хамаг мэддэг мааниа уншаад, цамцны захыг нь мушгиад л дэмжсэн. Хүү минь олон цагаар бэлтгэл сургуулилт хийхээр ээж хүнийхээ хувьд их л санаа зовдог байлаа. Маш тууштай, үнэнч шударга, хичээнгүй зантай. Хүүг маань дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа” хэмээв.

