horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сайн дурын донор болж цусаа хандивлалаа 

post-img

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдын дунд “Энэрье, хүндэлье” ёс зүйн нөлөөллийн аяныг зохион байгууллаа.

Энэхүү аяны хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн явуулын багтай хамтран сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлж, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг бүрдүүлэхээр зорьсон байна. “Дусал цусаар амьдрал бэлэглэе, Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэцгээе” уриан дор зохион байгуулагдсан тус аянд нийт 47 хүн хамрагдаж, цусаа хандивлажээ. ГССҮТ-ийн хамт олон 2025 онд гурван удаагийн үйл ажиллагаагаар дамжуулан цусаа хандивласан бөгөөд нийт 165 хүн хамрагдаж, ойролцоогоор 57 литр 750 грамм цус хандивлаад байна.

0/1000