Өнөөдөр УИХ-ын 5 байнгын хороо хуралдах товтой байна. Тодруулбал Хууль зүйн байнгын хороогоор ажлын хэсэг байгуулах асуудал ярих бол Эдийн засгийн байнгын хороогоор таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
- “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/
- Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх
- -Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/-ийг хэлэлцэх юм байна.
Харин Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар :
- Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
Өнөөдөр мөн Өргөдлийн байенгын хорооны хурал ч төлөвлөсөн бөгөөд засгийн газарт иргэдээс ирсэн санал хүсэлтийн талаар хэлэлцэх юм.


