Холимог тулаанч Б.Энх-Оргил болон “Шандас ММА”, “TEАM TUNGAA” багийн хамт олон өчигдөр /2025.12.08/ эх орондоо ирлээ. Энэ үеэр түүний багш, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг “Шавь маань тэмцээний өмнөхөн хүзүүндээ бэртэл авсан учраас бэлтгэлээ санасныг бодвол дутуу хийсэн. Гэхдээ маш дайчин тулалдаж, жюү жицүгийн эх орны тамирчныг боолтоор ялсанд маш их баярлаж, бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Видео ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.

