“One Championship” холбооны бантам жингийн аварга Б.Энх-Оргил болон холимог тулааны “Шандас ММА” дэвжээ мөн “TEAМ TUNGAA” багийн хамт олон өчигдөр /2025.12.08/ эх орондоо ирсэн. Энэ үеэр түүний орчуулагч, Шандас ММА-н менежер Б.Батнасан “Б.Энх-Оргилыгоо ялах үед сэтгэл хөдлөөд уйлчихсан байсан болохоор тэр мэдрэмжээ тухайн мөчид гаргасан. Маш сайхан мэдрэмж төрж байсан. “Шандас ММА”, “TEAB TUNGAA” багийн хамгийн гол зарчим бол UFC-г дуурайгаад зохиомол тоглолт хийхийг хүсдэггүй. Аль болох даруу төлөв байхыг эрхэмлэдэг. Тамирчид маань чин сэтгэлээсээ өөрийнхөөрөө байх юм бол ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээдэг гэж боддог. Тийм ч учраас бид бүхнийг дэмжиж тусалсан Монголынхоо нийт ард түмэндээ баярлалаа” гэсэн юм.
Дэлгэрэнгүй ярилцлагыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

