horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

15 жил утаатай тэмцсэн ажил үр дүнгээ өгсөнгүй гэв

post-img

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс хагас коксжсон нүүрсний хэрэглээтэй холбоотой асуулгын хариултыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралд Эрчим хүчний сайд оролцсонгүй. Харин салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин тэргүүтэй албаны хүмүүс оролцож гишүүний асуултад хариуллаа. Ц.Баатархүү гишүүний зүгээс 8 асуулт тавьсны 3-т хариулт өгч үлдсэн 5 асуултад хариулт өгөхгүй боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн нь анхаарал татна. Тодруулбал агаар, орчин, эрчим хүчтэй холбоотой асуултууд байжээ.

Уг нь бол агаар орчны асуудал маш олон эзэнтэй буюу асуудлыг олон чиг үүрэг бүхий газрууд хариуцсаар сүүлдээ хариуцах эзэнгүй болж үлдэх эрсдэл тулжээ гэсэн дүгнэлтийг асуулгадаа хариулт авсан Ц.Баатархүү гишүүний зүгээс мэдэгдсэн юм. Тухайлбал Цэвэр агаар сан, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Хот хариуцсан сайд гээд дарга нар нэмэгдэхийн хэрээр хариуцах эзэнгүй болж, төслүүд нь ч лоббины төсөл болж 2 удаа зуух сольж, 2 удаа түлш сольж, дотоод орчны агаарыг мэдрэгч тарааж, цахилгаан халаагуурыг гэр хорооллын иргэдэд тараасан зэрэгт нийтдээ 5 ихнаяд төгрөг зарцуулжээ. Уг нь бол энэ мөнгөөр Улаанбаатар хотод шинэ эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх бололцоотой байсныг асуулга тавьсан гишүүний зүгээс мэдэгдэж байлаа.

Улаанбаатар хотод 152 мянган өрх түлш худалдан авч байна. Өнгөрсөн өвөл Нийслэлчүүд 450 мянган тонн нүүрс түлж өвлийг давсан бол энэ өвөл 330-350 мянган тонн вүлшээр өвлийг давна гэсэн тооцоололтой ажиллаж байна хэмээн Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдсэн билээ.

Нийслэлд 15 жилд агаарын бохирдолтой тэмцэх ажил огт үр дүнгээ өгөөгүй байна гэдэг дүгнэлт хуралд оролцсон гишүүдэд байсан юм.

0/1000