horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ? сэдвээр эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

post-img

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдааны удирдамжийг танилцуулж байна:

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2025 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн 848 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 101 жилийн ойн арга хэмжээтэй уялдуулан тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний чиглэлд тусгагдаад буй эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зорилго: Энэхүү эсээ бичлэгийн уралдааны зорилго нь оюутан, сурагчдын дунд үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, мөн чанарыг таниулахад оршино.

Агуулга: Монгол Улсын байгалийн баялгийн өнөөгийн ашиглалтын нөхцөлд дүн шинжилгээ хийж, байгаль орчны хамгаалал, эдийн засгийн үр ашиг, иргэдийн хүртээмж, төрийн хариуцлага, ил тод байдлын зарчимд тулгуурлан “зохистой ашиглалт”-ын ойлголтыг тодорхойлно. Мөн Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалттай уялдуулан бодит шийдлийн хувилбарыг санал болгоход эсээний агуулга чиглэх учиртай.

Сурагч: 1000-1500, оюутан: 1500-3000, үгтэй байх эсээ бичиж уралдаанд оролцоно.

Шагналын тухайд Нэгдүгээр байранд 1 сурагч, 1 оюутан тус бүр шалгаруулж өргөмжлөл, 1.500.000 төгрөг олгоно. Хоёрдугаар байрт тус бүр 1 сурагч, 1 оюутан шалгаруулж өргөмжлөл, 1.000.000 төгрөг гардуулна. Харин Гуравдугаар байрын шагнал 500.000 төгрөг. Тусгай байр 300 мянган төгрөгийн шагналтай гэнэ.

0/1000