Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр–Хөгжил” өдөрлөгийг зохион байгууллаа.
БНСУ, Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдийг бүртгэх, мэдээллээр хангах, сургалтад хамруулах, бичил бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг арга хэмжээ нь “Өртөөчилсөн булан” ажиллуулж иргэдэд мэдээлэл өглөө.
Тодруулбал,
• Төрийн үйлчилгээний булан
• Хөдөлмөрийн гэрээ ба эрх зүйн мэдээллийн булан
• Туршлага хуваалцах булан – хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа
• Ажил олгогчдын булан – нээлттэй ажлын байр, зөвлөгөө, зуучлал
• Гадаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн булангуудаар нийт 350 иргэн үйлчилгээ авлаа.
Өдөрлөгийн үеэр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Япон болон Солонгос хэлний сургалтын байгууллагууд
• гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах журам, шаардлага,
• ажиллах хүч зуучлагч байгууллагуудын мэдээлэл,
• нийгмийн даатгалын хууль тогтоомж,
• хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр,
• хөдөлмөрлөх эрхийн талаарх зөвлөгөөг хүргэснээс гадна “Фүжи Эдү Монголиа”, “Булган Тойлогт” ХХК, “Кориа Коннест Центр” зэрэг сургалтын байгууллагууд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нийт 11 иргэнд Япон болон Солонгос хэлний сургалтад үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардуулан өгсөн юм.


