Засгийн газрын ээлжит хурлаа өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
- Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс, Саудын Арабын хаант улс, Бахрейны Хаант улс, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг батлах тухай
- “2026 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг, цэргийн алба хаагчийг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Бусад асуудал
Танилцуулах асуудал
- Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, гаргасан шийдвэр, гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн тайлангийн талаар
- НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний бүрэлдэхүүнийг цөөлөх шийдвэрийн талаар
- Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар
- “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний хавсралтад өөрчлөлт оруулах талаар
- Монгол Улсад бүртгэгдэж байгаа хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын нөхцөл байдлын талаар

