horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

9 албан тушаалтан зөрчил гаргасныг АТГ тогтоожээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 12 дугаар сарын 1-5-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 503 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 240 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоо 263 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 99 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил гаргасан нь тогтоогдсон 9 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтанд нь албан бичиг хүргүүлжээ. Өөртөө давуу байдал бий болгож, нэмэгдэл урамшуулал авсан, батлагдаагүй орон тоонд хамаарал бүхий этгээдүүдийг томилсон, өндөр насны тэтгэвэрт гарсан боловч удирдах албан тушаалд томилогдон ажиллаж, цалин урамшуулал авсан, сумын захиргааны байранд өрөө тохижуулж, үнэ төлбөргүй амьдарч байгаа зэрэг зөрчлийг хяналт шалгалтын явцад илрүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна. Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлээгүй албан тушаалтны зөрчлийг тогтоон, Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүлэв.

0/1000