horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Олон тооны бөхөнгийн эвэр хилээр гаргахыг завджээ

post-img

Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2025.12.09-ний 21:00 цагийн үед Монгол Улсаас БНХАУ-ын тал руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэрэгний 27 дугаар вагоны рамын хөндийд нуусан 9 боодол эд зүйлийг дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нар илрүүлжээ. Журмын дагуу тэд холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар нарийвчилсан шалгалт явуулж, 34.2 килограмм 152 бөхөнгийн эвэр, GPS төхөөрөмж олж, харьяа байгууллагад шилжүүлсэн байна.

0/1000