Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багт орших Баян нууранд 11-р сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын машин живжээ. Уг машиныг татан гаргуулахаар иргэн Л 12-р сарын 3-ны өдрийн 15:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангид хүсэлт гаргажээ. Үүний дагуу аврагчид уг машиныг татан гаргах ажиллагааг 12-р сарын 9-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулж, 16:00 цагт татан гаргажээ. Тус машин Баян нуурын хойд эргээс дотогш 85 метр зайд, 5 метрийн гүнд живсэн байв. Машиныг эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
