horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг цагдан хорьжээ

post-img

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ өчигдөр баривчилж, 48 цаг цагдан хорьжээ. Түүнийг компанийнхаа оффисыг хууль бусаар худалдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй аж. Түүнийг 2024.02.28-нд Засгийн газрын ээлжит хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, маргааш нь “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирлаар томилсон юм.

Э.Ганхүүг Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх УИХ-ын хяналтын сонсголд гэрчээр дуудсан. Түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа 12-р сарын 11-нд дуусна. Цагдан хорих хугацааг шүүх сунгахгүй бол 12-р сарын 12-ны баасан гаргийн сонсголд оролцох боломжтой.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Монгол хаан” жүжгийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК 7 тэрбум орчим төгрөгөөр санхүүжүүлсэн гэдэг.

Э.Ганхүү өнгөрсөн 1 дүгээр сард 280 саяар жийп машин авсан нь олны анхаарлыг татаж байв. 160 сая төгрөгийн цалинтай, хувьдаа 220 саяын BENZ C-300, LEXUS 570 маркийн машинтай. 1.2 тэрбумын үнэ бүхий 3 орон сууц, зуслангийн 1 байшинтай гэж хөрөнгө, орлогоо мэдүүлжээ.

0/1000