horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 2 этгээдийг гадаадаас баривчилжээ

post-img

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг Интерполын шугамаар Монгол Улсад албадан авчирлаа. Тэдний 1 нь Япон, нөгөө нь Турк улсад оргон зайлсан байжээ.

Интерполын Улаан булант зараар олон улсад эрэн сурвалжилж байсан М-ыг 12-р сарын 4-нд Япон улсаас албан авчрав. Тэр 2023 онд Эрүүгийн хуулийн 16.3.1-д “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол 5400-27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ял шийтгэнэ” гэж заасан хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэн шалгагдаж байхдаа оргон зайлжээ.

Интерполын Улаан булант зараар олон улсад эрэн сурвалжилж байсан Б-г 12-р сарын 8-нд Турк улсаас албадан авчрав. Уг этгээд 2024 онд 2 удаа хүүхэд хүчиндсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байжээ. Түүнийг Турк улсын хуулийн байгууллага саатуулан, Монгол Улсад шилжүүлэн өгсөн байна.

0/1000