horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Оюутолгойн өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

post-img

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Оюутолгой” төслийн талаарх ерөнхий танилцуулгыг сонсож, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.

Үдээс хойш хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагаврыг хэлэлцэнэ. Төгсгөлд нь “Оюутолгой” төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг хөндөхөөр төлөвлөжээ.

Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудсан байна. Үүний 104-т нь мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй гэсэн тул 84 гэрч оролцож байна. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар 73 гэрч дуудав. Тэдний 60 нь оролцохоо илэрхийлсэн бол Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд 37 гэрч дуудсан байна. Тэдний 25 нь өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгджээ. Харин “Оюутолгой” төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдаж, 25 гэрч оролцохоо илэрхийлжээ. 

Сонсголыг хөндлөнгөөс “Иргэн та хүч залуусын нэгдэл”, “Татварт иргэний хяналт” төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл ажиглаж байна.

0/1000