horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шинэ жил тэмдэглэх мөнгөөрөө сургуульд 20 компьютер авч өглөө

post-img

“Проджи” ХХК Шинэ жилийн баяр тэмдэглэх мөнгөөрөө Дархан-Уул аймгийн I сургуульд өндөр үзүүлэлт бүхий 20 ширхэг суурин компьютер авч өглөө. I сургуулийн 1100 сурагч уг компьютерыг мэдээлэл зүйн хичээлдээ ашиглана. Тус компани өнгөрсөн 9-р сарын 1-нд IV сургуульд яг ийм 20 компьютер бэлэглэсэн юм.

“Проджи” компани тус аймгийн ИТХ-ын “Боловсрол 2032” хөтөлбөрт нэгдэн, “Ирээдүйдээ хөрөнгө оруулъя” уриалга гарган, Дархан хотдоо чанартай барилга барихын зэрэгцээ хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулахыг чухалчлан ажиллаж байгаа аж.

“Проджи” компанийн захирал Н.Долгор 2012 онд Дарханд ерөнхий боловсролын сургууль төгссөн, “2012 оны Монгол Улсын шилдэг хүүхэд”-ээр шалгарч байжээ.

0/1000