horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Б.Дэлгэрсайхан: Ирэх онд 10 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байна

post-img

Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганц мод боомтын авто тээвэр болон галт тэргээр тээвэрлэж буй нүүрсний тээвэрлэлтийн талаарх асуудлыг хэлэлцсэн юм. Тэгвэл энэ талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.

“2025 онд Гашуунсухайт-Ганц мод боомт мөн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтоор нүүрс хэвийн экспортолж байна. Тухайлбал, Гашуунсухайт-Ганц мод боомтоор 41,2 сая тонн нүүрс экспортолсны 3,5 сая тонныг төмөр замаар тээвэрлэсэн. Цаашид Монголын төмөр замаар 10 сая тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөө гаргасан ба 2026 онд энэ төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллана. Үүний тулд өдөрт 13-14 цуваа галт тэрэг аялуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Мөн галт тэргээр ирсэн нүүрсийг хилийн боомт дээр буюу Гашуунсухайт боомт дээр буулгаад машинаар гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, хоногт 1400 машин БНХАУ-руу нэвтэрч байгаа гэсэн үг юм. Тиймээс энэ тоог нэмэхээр БНХАУ-тай яриа хэлэлцээр хийнэ. Хоногт дунджаар 150,000 тонн нүүрс гаргах ажлыг Эрдэнэс тавантолгой компанитай нийлж хийхээр төлөвлөж байна” гэж мэдээллээ.

0/1000