Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нараас бүрдсэн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, цементийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж, өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр цемент олгон, өөртөө болон бусдад давуу байдал үзүүлдэг байжээ. Тэд ингэх явцдаа хахууль авсныг АТГ тогтоогдоод байна.
Төрийн өмчит компанид учруулсан их хэмжээний хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэхийг уг ажлын хэсэг онцгой анхаарч, 2025 оны 12 дугаар сарын 9-ний байдлаар 3.4 тэрбум төгрөг нөхөн төлүүлээд байна. Үүний 2.8 тэрбум төгрөгийг нь “Цемент шохой” ХХК-ийн дансанд төвлөрүүлжээ.

