Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээг эрчимжүүлэх зорилгоор “Рио Тинто” группийн төлөөлөлтэй өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан бусад албаны хүмүүсийн хамт уулзжээ. /2025.12.09/
Уулзалтын үеэр Монголын тал хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах саналаа албан ёсоор дахин уламжилж, хэлэлцээг ойрын хугацаанд үр дүнтэйгээр үргэлжлүүлэх, мөн зээлийн хүүг бууруулах чиглэлд хамтран ажиллахад талууд харилцан санал нэгдсэн байна.

