Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 20 сайтыг хаалаа
- 2025/12/10
- •
- -7 цаг -14 минутын өмнө
- •
- 1 мин уншина

<p>Сүүлийн жилүүдэд цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад зориулагдсан сайтуудын тоо эрс нэмэгдэх болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 20 сайтын үйл ажиллагааг таслан зогсоожээ.</p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>Үүнд, “Азын тэнгэр”, “OMAXA”, “Наадам”, “Poker man”, “Capital”, “Poker” зэрэг сайтууд багтаж байгаа аж. </p>
</blockquote>
<p>Мөн түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуульд олон нийтийн газар, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 6 сараас 3 жил, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан эсхүл ажиллуулсан бол 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэхээр хуульчилсан. </p>
<p>Иймд цахим мөрийтэй тоглоомд амьдрал, цаг хугацаа, гэр бүл, эд хөрөнгөө алдаж байгаагаа ухамсарлаж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.</p>
- Шинэ
- Хандалттай
