horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Байгалийн гамшигт өртсөн 5 айлд гэр өгчээ

post-img

Сонгинохайрхан дүүргийн нутаг Нарангийн голд өнгөрсөн зун болсон үерт 113 айл өртсөн. Уг асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс, дүүргийн удирдлагууд газар дээр нь 3 удаа очиж танилцсанаар орон гэргүй болсон 5 өрхөд өргөө цагаан гэр өгчээ. Гэрүүдийг “Хос Ивээл”, “Өнө Монгол” компаниас авсан байна. Дүүргийн Улаан Загалмайн хорооноос хөнжил, гудас, ариун цэврийн хэрэглэл, хүнсний багц өгсөн байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд байгалийн гамшигт өртсөн нийт 21 өрхөд гэр олгожээ.

0/1000