Өвөрхангай аймгийн Хужирт сумыг өнөө жилээс бусад сумтай засмал замаар холбож эхэлсэн юм. Хужирт-Бат-Өлзий чиглэлд 49 км хатуу хучилттай замыг “Моторсервис”, “Өндөрсант хайрхан” ХХК улсын төсвийн 70-аад тэрбум төгрөгөөр тавьж байна. Уг замын ажил 95%-ийн гүйцэтгэлтэй яваа аж.
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутгаар Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хот хоорондын авто зам дайран өнгөрдөг. Уг замын Борхошуу багийн нутгаар дайрах хэсгээс Хужирт сум хүртэл 43.3 км авто зам тавьж байгаа юм. Уг замын ажил 45%-ийн гүйцэтгэлтэй байна. Үүнийг гүйцээхэд зориулж, 2026 оны улсын төсөвт 38.5 тэрбум төгрөг тусгажээ.

