horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Бөртэ чоно” наадмын цомыг жүдогийн тамирчид хамгийн олон хүртжээ

post-img

Шилдэг тамирчин шалгаруулах “Бөртэ чоно” наадмыг Монголын Үндэсний олимпын хороо 2002 оноос хойш ёсоор зохион байгуулж байгаа энэ оны шилдгүүдээ шалгарууллаа.
“Бөртэ чоно” хүртсэн 26 тамирчны 12 нь жүдо бөхчүүд.
Монголчууд эрт үеэс эр бяр, ур ухаан, хурд хүчээ сорьсон эрийн гурван наадмыг зохиож ирсэн дайчин ард түмэн. Энэ нь өдгөө дэлхийн дэвжээнд Монгол Улсын нэрийг цуурайтуулах суурь болсон гэлтэй. Нөгөөтэйгүүр соёлын дархлаа болсон үндэсний бөхчүүдийн цус судсанд нь лугшсан аавын хөвгүүн П.Сэрээтэр 1968 онд Мексикийн олимпоос чөлөөт бөхийн төрлөөр анхны медалийг хүртэж байв. Үүнээс хойш жүдогоор тив, дэлхий, олимпийн аваргууд төрөн гарсан юм.

0/1000