Нийслэл болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг арванхоёрдугаар сарын 8-ний өдрийн байдлаар Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Судалгаанаас үзвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 1.5 хувиар, өмнөх долоо хоногоос 1.1 хувиар өсжээ.
Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд:
- Хонины мах кг нь 16826 төгрөг,
- Үхрийн мах кг нь 20968 төгрөг,
- Ямааны мах кг нь 13658 төгрөг,
- Сонгино кг нь 4090 төгрөгийн үнэтэй.
- Нэгдүгээр гурил кг нь 2493 төгрөг,
- Сүү /задгай, литр/ 5012 төгрөг,
- Элсэн чихэр кг нь 4951 төгрөг,
- Цагаан будаа кг нь 4966 төгрөг,
- Дотоодын төмс кг нь 2761 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулж байна. Аймгийн төвүүдэд зарж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ:
- Хонины мах кг нь 13817 төгрөг,
- Үхрийн мах кг нь 17779 төгрөг,
- Ямааны мах кг нь 11819 төгрөг
- Нэгдүгээр гурил кг нь 2800 төгрөг,
- Сүү /задгай, литр/ 4689 төгрөг,
- Элсэн чихэр кг нь 4152 төгрөг,
- Цагаан будаа кг нь 4093 төгрөг
Харин аймгийн төвүүдэд АИ-92 бензин 2829 төгрөг, А-80 2645 төгрөг, дизель түлш 3455 төгрөгийн үнэтэй байгаа юм.


