126 гишүүнтэй парламентын ирц сүүлийн өдрүүдэд 60 хувиас дээш гарахаа больжээ. Чуулганы хуралдаанд өнөөдөр 64 гишүүн бүртгүүлж, ирц 50.8 хувьтай эхэллээ. Ирцээ бүртгүүлж оролцож байгаа гишүүд чуулганы хуралдаанд бүрэн суухгүй байгаатай холбоотойгоор УИХ-ын дарга гишүүдийг дуудаж чуулгандаа суухыг 10 минут тутамд сануулж байна. Өнгөрөгч 10-р сарын ирцийн мэдээллийг өнөөдөр УИХ-ын тамгын газраас нийтэлжээ. Ирцийн мэдээнд чуулганы нэгдсэн хуралдаан 10-р сард 6 удаа хуралдахад бүх хуралдааныг таслаагүй гишүүдийн тоо 126 гишүүний талд нь ч хүрэхгүй байна. Тодруулбал, 10-р сард чуулганы нэгдсэн хуралдааныг огт таслаагүй гишүүний тоо ердөө 52 байгаа юм. 10-р сард МАН-ын гишүүдийн дундах албан тушаалын “зодоон” ид үедээ явж байсан учраас парламент харьцангуй өндөр ирцтэй байсан үе. Харин 11-р сарын дундуур болсон МАН-ын Их хурлаас хойш чуулганы ирц илт буурсан үзүүлэлттэй байгаа юм. Одоогоор 11-р сарын чуулганы ирцийн мэдээллийг УИХ-ын тамгын газраас хараахан нийтлээгүй байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгУИХ-ын дарга 10 минут тутамд гишүүдийг хуралдаа суухыг сануулж байна
- 2025/12/11
- •
- 21 цаг 59 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
