horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Улсын аваргад орохгүй

post-img

Спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртө чоно 2025” наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо. Уг наадмаар олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүтэй уулзаж, сэтгэгдлийг тодрууллаа.

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүү:

Бөртө чоно наадмын өнгөрсөн жилийн шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзэн шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

“Бөртэ чоно 2024” наадмын шилдгийн шилдэг тамирчин шагналыг хүртсэн. Тухайн үед бие давхар байсан учраас наадамд ирж чадаагүй. Харин энэ жил хүрэлцэн ирж, дараагийн эзэнд нь шилжин явах цомоо гардуулсандаа баяртай байна.

Олимп явах үе дээ жирэмсэн байсан ээж болсонд баяр хүргэе. Ээж болох мэдрэмж ямар байв?

Ээж болно гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж юм билээ. Жирэмсэн болсноо анх мэдээд бага зэрэг шок болсон ч энэ бүхэн миний ойрын төлөвлөгөөнд байсан учраас сайхан хүлээж авсан.

Одоо бэлтгэлдээ буцаад орсон уу?

Миний хувьд 2024 он хамгийн их хайр, хүндэтгэл хүлээсэн жил байлаа. Одоо бэлтгэлдээ буцаад орчихсон байгаа. Он гараад улсын аварга шалгаруулах тэмцээнд орохгүй. Хүмүүсийн хүлээлт өндөр байгаа учраас бэлтгэл сайн хангаж байж, дахин дэвжээнд гарна.

0/1000