Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу хил зөрчихийг завдсан гадаадын нэг иргэнийг тус ангийн хилчин, ахлах ахлагч Ө.Жаргалтуяа илрүүлж, мэдээлжээ. Одоогоор улсын хил зөрчихийг завдсан этгээдийн зорилго, харьяалалыг тогтоон холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага

