Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай. Баасан гариг бүрт үдээс өмнө хуралдаж байгаа чуулганы хуралдаан өнөөдөр ч гэсэн үдээс хойш хуралдахгүй байх магадлалтай байна. Учир нь хэлэлцэх асуудлын тоо цөөхөн буюу 4 асуудал байгаа юм. Тодруулбал:
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,асуулт, хариулт 90 минут/
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,асуулт, хариулт 120 минут/
- “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/
- Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,асуулт, хариулт 120 минут/


