horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Цэцэрлэгийн 100 ортой барилга угсралтын ажил дуусжээ

post-img

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө бүхий 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ. Тус дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон дохиоллын ажлыг бүрэн дуусгасан байна.

Цэцэрлэгийн барилга нь Монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай аж. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Грэйт майнинг” компани гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллсан байна.

0/1000