horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Солонгосын виз мэдүүлэх журамд дараах өөрчлөлт оржээ

post-img

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу.

  • Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг 3 сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визны татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын виз мэдүүлэх боломжтой.
  • Эмчилгээ(C-3-3)-ний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-д нээж ажиллуулахаар болов. Иймд цаашдаа монгол иргэд эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төвд хандан мэдүүлэх шаардлагатай.
  • Мөн өвчтөний яаралтай байдал, виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээ(C-3-3)-ний визийг цаг алдалгүй, хурдан олгох “Шуурхай гарц”(Fast Track)-ыг шинээр бий болгож буй тул монгол иргэд “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)” дэх эмчилгээ(C-3-3)-ний визний зөвлөгөөг өгөх хэсэгтэй холбогдохыг хүсэж байна.
  • Түүнчлэн өмнө нь эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг 9 эмнэлэг олгож ирсэн бол энэ удаа шинээр Монгол Хьюндай Эмнэлэг, Агапе Христийн Эмнэлэгийг нэмснээр цаашид 11 эмнэлэгээс тодорхойлолт авах боломжтой боллоо.
  • Иймд дээрх агууллагуудыг тусгасан “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын шинэчилсэн журам(visa finder)” –ыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-ын албан ёсны цахим хуудас зэрэг холбогдох цахим хуудсуудад тавих тул тэдгээр цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь цаашид үргэлжлүүлэн монгол иргэдийн БНСУ-д зорчих визтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн БНСУ-д зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэжээ.

Эх сурвалж: Солонгосын элчин сайдын яам

0/1000
Nora

БНСУ хил дээрээс буцаах байсын бол яах гэж виза дарж өгч байгаа вэ? Ямар шалтгаанаар хил дээр хориг тавьж бусдын мөнгө санхүү цаг зав сэтгэл санааны хохирол учруулаж байгаагаа төйлбарлөна уу? Танай улс руу заавал ажиллаж харлахаар биш аялаж зугаалж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээд арав хоноод ирэхэд болохгүй юм уу? Хориг тавих байсан бол виза юунд зөвшөөрнө вэ? Хоёр талын тийзээр хохирч байна.

Ari

Ok anh uguh hvn haana ymar2 material ugdug ym bol

Ariunchimeg

Солонгос визийг цахимаар өгдөг болуул цахимд орчихоод бичиг баримт гэдэгээ болчих юмсан

Сайн байна уу

Сайн байна уу өдрийн мэнд солонгос улсад ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон энд эмчилгээтэй байгаа эмчилгээний виз авах боломж байна уу зөвлөгөө авах гэсэн юм.

Наранжаргал

Виз гарчхаад байрад хил дээрээс буцаадгаа болимоор байна. Монголчуудыг визний мөнгө болон сэтгэл санаагаар хохироохоо боль. Өөрсдийг нь ч бас буцаа. Солонгосын гаалийн ажилчид монголчуудтай ямар ч хүндэтгэлгүй муухай харьцдаг. Дорд үздэг. Энэ нь 2 орны харьцаанд муугаар нөлөөлнө.

Э. АЛТАНХУНДАГА

Aylj zugaalh

kHulnaa

Unekheer zow shiidwer baina

Enkhriimaa

Tiim shuu zow yum hiij bna

Паруар Ыхылас

Solohst aylmar bn